ZOLMEET — Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн огноо: 2026 оны 6-р сар

ZOLMEET-д тавтай морил.

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь ZOLMEET платформ, вебсайт, аппликейшн болон түүнтэй холбоотой үйлчилгээг ашиглахад мөрдөгдөх үндсэн нөхцөл, журам юм.

Та ZOLMEET-д бүртгүүлэх, нэвтрэх, ашиглах үедээ энэхүү Үйлчилгээний нөхцөлийг уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Хэрэв та доорх нөхцөлийг зөвшөөрөхгүй бол ZOLMEET үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.

1

Үйлчилгээний зорилго

ZOLMEET нь 18 нас хүрсэн хэрэглэгчдэд шинэ хүмүүстэй танилцах, ярилцах, найзлах, сонирхол нэгтэй хүн олох, харилцаа үүсгэх боломж олгодог технологийн платформ юм.

ZOLMEET нь хэрэглэгчдийг хооронд нь холбох, харилцах орчин бүрдүүлэх зорилготой. Гэвч хэрэглэгчдийн хооронд үүсэх хувийн харилцаа, тохиролцоо, платформоос гадуурх харилцаа, маргаан, эрсдэлийг бүрэн хариуцах боломжгүй.

ZOLMEET нь бодит танилцалт, найзлал, үерхэл, уулзалт, харилцаа амжилттай болохыг баталгаажуулахгүй.

2

Насны шаардлага

ZOLMEET нь зөвхөн 18 нас хүрсэн хэрэглэгчдэд зориулагдсан.

18 нас хүрээгүй хүн ZOLMEET ашиглахыг хатуу хориглоно.

Та бүртгүүлснээр өөрийгөө 18 нас хүрсэн, хууль ёсны эрх зүйн чадамжтай хэрэглэгч гэдгээ баталж байгаа болно.

Хэрэв хэрэглэгч насны талаар худал мэдээлэл өгсөн, эсвэл 18 нас хүрээгүй болох нь тогтоогдвол ZOLMEET тухайн бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлэх, устгах эрхтэй.

3

Бүртгэл ба мэдээллийн үнэн зөв байдал

Та бүртгэл үүсгэхдээ үнэн зөв, бодит, өөрийн мэдээллийг оруулах үүрэгтэй.

Дараах үйлдлийг хориглоно:

  • Бусдын нэр, зураг, мэдээллийг ашиглаж бүртгэл үүсгэх
  • Хуурамч нас, хүйс, байршил, зураг оруулах
  • Нэг хүн олон хуурамч бүртгэл үүсгэх
  • Бусдын нэр хүнд, хувийн мэдээлэл, зураг, эрхийг зөрчих
  • Бүртгэлээ бусдад ашиглуулах, худалдах, шилжүүлэх
  • Өөрийгөө буруугаар танилцуулах
  • Бусдыг төөрөгдүүлэх зорилготой мэдээлэл оруулах

ZOLMEET нь хуурамч, сэжигтэй, дүрэм зөрчсөн бүртгэлийг шалгах, хязгаарлах, түдгэлзүүлэх, устгах эрхтэй.

4

Утасны дугаар баталгаажуулалт

ZOLMEET нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, хуурамч бүртгэл, спам, залилан, насанд хүрээгүй хэрэглэгчээс урьдчилан сэргийлэх зорилгоор утасны дугаар баталгаажуулалт шаардаж болно.

Таны утасны дугаар:

  • Бусад хэрэглэгчдэд харагдахгүй
  • Профайл дээр нийтлэгдэхгүй
  • Match, chat, profile view хийх үед бусдад дамжуулагдахгүй
  • Танилцах боломжууд дээр ил гарахгүй

Утасны дугаарыг зөвхөн дараах зорилгоор ашиглана:

  • Бүртгэл баталгаажуулах
  • Нэвтрэх болон аккаунтын аюулгүй байдлыг хангах
  • Хуурамч бүртгэл, спам, залилангаас сэргийлэх
  • Дүрэм зөрчил, гомдол, аюулгүй байдлын асуудлыг шалгах
  • Шаардлагатай тохиолдолд хууль ёсны шаардлагад нийцэх

Нэг утасны дугаарыг олон бүртгэлд ашиглахыг ZOLMEET хязгаарлаж болно.

5

Хэрэглэгчийн хувийн аюулгүй байдал

Та ZOLMEET ашиглахдаа өөрийн хувийн мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, төхөөрөмж, нэвтрэх эрх, аюулгүй байдлаа өөрөө хамгаалах үүрэгтэй.

Дараах мэдээллийг бусад хэрэглэгчид илгээхгүй байхыг зөвлөж байна:

  • Банкны данс, картын мэдээлэл
  • Нууц үг
  • Нэг удаагийн код буюу OTP
  • Иргэний үнэмлэх, паспортын мэдээлэл
  • Гэрийн хаяг, ажлын байршил
  • Санхүүгийн болон хувийн эмзэг мэдээлэл
  • Өөрийг тань эрсдэлд оруулж болзошгүй зураг, бичлэг, мэдээлэл

Танихгүй хүн мөнгө гуйх, хөрөнгө оруулалт санал болгох, хувийн мэдээлэл шаардах, сэжигтэй холбоос илгээх зэрэг тохиолдолд болгоомжтой хандаж, ZOLMEET-д мэдээлнэ үү.

Хэрэглэгч нь өөрийн нууц үг, OTP код, email, social login, төхөөрөмж болон нэвтрэх эрхээ өөрөө хамгаалах үүрэгтэй.

Хэрэв хэрэглэгч өөрийн нэвтрэх мэдээлэл, OTP код, төхөөрөмж, email эсвэл social account-аа бусдад дамжуулсан, алдсан, хамгаалалтгүй ашигласнаас үүдэн бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээлэл алдагдах, хохирол үүсэх тохиолдолд ZOLMEET бүрэн хариуцах боломжгүй.

ZOLMEET нь өөрийн хяналтад байгаа систем, сервер, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг боломжит хэмжээнд хамгаалах үүрэг хүлээнэ.

6

Платформоос гадуурх харилцааны эрсдэл

ZOLMEET нь хэрэглэгчдэд шинэ хүмүүстэй танилцах, ярилцах, найзлах, сонирхол нэгтэй хүн олох, харилцаа үүсгэх боломж олгодог платформ юм.

Гэвч хэрэглэгчид ZOLMEET-ээс гадуур утас, сошиал хаяг, бусад платформ, эсвэл биечлэн уулзалт зэрэг хэлбэрээр харилцахдаа өөрийн аюулгүй байдал, хувийн мэдээллээ анхаарах үүрэгтэй.

ZOLMEET-ээс гадуур харилцахдаа дараах зүйлсийг анхаарна уу:

  • Танихгүй хүнд хувийн болон санхүүгийн мэдээллээ өгөхгүй байх
  • Нууц үг, OTP код, банкны мэдээлэл, бичиг баримт илгээхгүй байх
  • Сэжигтэй холбоос, мөнгө нэхэх, хөрөнгө оруулалт санал болгох үйлдэлд болгоомжтой хандах
  • Хувийн зураг, бичлэг, эмзэг мэдээлэл илгээхээс зайлсхийх
  • Хэрэв биечлэн уулзахаар шийдвэл олон нийтийн газар уулзаж, ойр дотнын хүндээ мэдэгдэх
  • Эвгүй, сэжигтэй, аюултай санагдвал харилцаагаа зогсоож, block/report ашиглах

ZOLMEET нь хэрэглэгчдийн платформоос гадуурх хувийн харилцаа, тохиролцоо, уулзалт, маргаан, түүнээс үүдэх аливаа эрсдэл, хохирлыг бүрэн хариуцах боломжгүй.

7

Зохистой хэрэглээ

ZOLMEET дээр хэрэглэгчид бие биедээ хүндэтгэлтэй, хуульд нийцсэн, зохистой харилцах үүрэгтэй.

Дараах үйлдлийг хориглоно:

  • Доромжлох, заналхийлэх, дарамтлах
  • Бэлгийн дарамт, хүсээгүй ил задгай агуулга илгээх
  • Хууль бус, хүчирхийлэлтэй, садар самуун, үзэн ядалт өдөөсөн контент нийтлэх
  • Насанд хүрээгүй хүнтэй холбоотой аливаа зохисгүй агуулга оруулах
  • Залилан хийх, мөнгө нэхэх, хуурамч санал тавих
  • Спам, сурталчилгаа, масс мессеж илгээх
  • Бусдын зураг, мэдээлэл, нэрийг зөвшөөрөлгүй ашиглах
  • Платформын хэвийн ажиллагаанд халдах
  • Bot, automation, scraping, exploit ашиглах
  • Бусад хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, дамжуулах, худалдах
  • Платформыг хууль бус болон хориглосон зорилгоор ашиглах

Эдгээрийг зөрчсөн тохиолдолд ZOLMEET тухайн контентыг устгах, хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, бүртгэлийг түдгэлзүүлэх буюу устгах эрхтэй.

8

Гомдол, мэдээлэх, блоклох

Хэрэглэгч нь дарамт, заналхийлэл, залилан, хуурамч профайл, зохисгүй контент, насанд хүрээгүй байж болзошгүй хэрэглэгч болон бусад сэжигтэй үйлдлийг ZOLMEET-д мэдээлэх боломжтой.

ZOLMEET нь ирсэн гомдлыг шалгаж, шаардлагатай гэж үзвэл дараах арга хэмжээг авч болно:

  • Контент устгах
  • Профайл түр нуух
  • Хэрэглэгчийн эрхийг хязгаарлах
  • Бүртгэлийг түдгэлзүүлэх
  • Бүртгэлийг бүр мөсөн устгах
  • Шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандах

Хэрэглэгч нь өөрт таагүй, аюултай, зохисгүй санагдсан хэрэглэгчийг блоклох боломжтой.

9

Контент ба хэрэглэгчийн эрх

Та ZOLMEET дээр байршуулсан зураг, текст, профайл мэдээлэл болон бусад контентоо өөрөө хариуцна.

Та өөрийн оруулсан контентын эрхийг эзэмших боловч ZOLMEET платформ дээр харуулах, хадгалах, дамжуулах, техникийн хувьд боловсруулах, хэрэглэгчдэд үзүүлэх зорилгоор ZOLMEET-д хязгаарлагдмал ашиглах эрх олгож байна.

Энэ эрх нь зөвхөн ZOLMEET үйлчилгээг ажиллуулах, хэрэглэгчдэд таны профайл болон оруулсан контентыг харуулах, техникийн боловсруулалт хийх зорилготой байна.

Та дараах контентыг байршуулахгүй байх үүрэгтэй:

  • Бусдын зохиогчийн эрх, хувийн мэдээлэл, зураг, нэр хүндийг зөрчсөн контент
  • Хууль бус, хүчирхийлэлтэй, садар самуун, заналхийлсэн контент
  • Хуурамч, төөрөгдүүлсэн, залилангийн шинжтэй мэдээлэл
  • Насанд хүрээгүй хүнийг илэрхийлсэн зохисгүй агуулга
  • Спам, сурталчилгаа, scam холбоос
  • Бусдын зөвшөөрөлгүй авсан зураг, бичлэг, чат

ZOLMEET нь дүрэм зөрчсөн гэж үзсэн контентыг урьдчилан мэдэгдэлгүйгээр устгах эрхтэй.

10

Мессеж, контентын хяналт

ZOLMEET нь хэрэглэгчдийн хувийн орон зайг хүндэтгэнэ.

Гэвч хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, залилан, дарамт, насанд хүрээгүй хэрэглэгч, хууль бус үйлдэл, дүрэм зөрчил илрүүлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд платформ дээрх контент, гомдол, мессежийн мэдээллийг шалгаж болно.

Ийм хяналт нь зөвхөн дараах зорилгоор хийгдэнэ:

  • Аюулгүй байдлын зорилгоор
  • Гомдол, report шалгах зорилгоор
  • Дүрэм зөрчил илрүүлэх зорилгоор
  • Хууль ёсны шаардлагад нийцэх зорилгоор
  • Залилан, спам, хуурамч бүртгэлээс сэргийлэх зорилгоор

ZOLMEET нь хэрэглэгчдийн мессеж, контентыг шаардлагагүй, дур зоргоор шалгахгүй.

11

Хувийн мэдээлэл боловсруулах

ZOLMEET нь үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчийн бүртгэл удирдах, аюулгүй байдлыг хангах, платформыг сайжруулах зорилгоор хэрэглэгчийн тодорхой мэдээллийг цуглуулж, хадгалж, боловсруулж болно.

Үүнд дараах мэдээлэл багтаж болно:

  • Нэр, нас, хүйс
  • Профайл зураг
  • Утасны дугаар
  • Сонирхол, танилцуулга, хэрэглэгчийн оруулсан мэдээлэл
  • Нэвтрэх төхөөрөмж, IP хаяг, хэрэглээний бүртгэл
  • Report, block, moderation-тэй холбоотой мэдээлэл
  • Платформ дээрх хэрэглээний техникийн мэдээлэл

Хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг ZOLMEET-ийн Нууцлалын бодлогоос харна уу.

12

Бүртгэл устгах ба мэдээлэл хадгалах

Та хүссэн үедээ өөрийн бүртгэлийг устгах хүсэлт гаргаж болно.

Бүртгэл устсаны дараа таны профайл бусад хэрэглэгчдэд харагдахгүй болно.

Гэвч дараах шалтгаанаар тодорхой мэдээллийг зохих хугацаанд хадгалж болно:

  • Хууль ёсны шаардлага биелүүлэх
  • Аюулгүй байдлын бүртгэл хадгалах
  • Залилан, гомдол, маргаан шалгах
  • Платформын буруу ашиглалтаас сэргийлэх
  • Backup болон техникийн бүртгэл хадгалах
  • Төлбөр, гүйлгээ, refund-тэй холбоотой маргаан шалгах

ZOLMEET нь бүртгэл устгах, сэргээх, хадгалахтай холбоотой техникийн болон аюулгүй байдлын журмыг өөрийн бодлогын дагуу хэрэгжүүлнэ.

13

Төлбөртэй үйлчилгээ ба буцаалт

ZOLMEET нь premium эрх, boost, нэмэлт боломж болон бусад төлбөртэй үйлчилгээг санал болгож болно.

Төлбөр хийхээс өмнө хэрэглэгч тухайн үйлчилгээний үнэ, хугацаа, боломж, нөхцөлтэй танилцах үүрэгтэй.

Төлбөртэй үйлчилгээ нь дараах зүйлийг баталгаажуулахгүй:

  • Бодит танилцалт үүсэх
  • Match болох
  • Бусад хэрэглэгч хариу өгөх
  • Харилцаа амжилттай болох
  • Уулзалт, найзлал, үерхэл үүсэх
  • Илүү олон хэрэглэгчээс заавал хариу авах

ZOLMEET-ийн төлбөртэй үйлчилгээ нь дижитал үйлчилгээ тул үйлчилгээ идэвхжсэн, ашиглагдсан, эсвэл хугацаа нь эхэлсэн тохиолдолд төлбөр буцаахгүй.

Дараах тохиолдолд төлбөр буцаахгүй:

  • Premium эрх, boost, нэмэлт боломж идэвхжсэн
  • Үйлчилгээний хугацаа эхэлсэн
  • Хэрэглэгч үйлчилгээний нөхцөл зөрчсөний улмаас бүртгэл хязгаарлагдсан, түдгэлзсэн, устсан
  • Хэрэглэгч бодлоо өөрчилсөн
  • Match, чат, харилцаа, уулзалт, найзлал үүсээгүй
  • Бусад хэрэглэгч хариу өгөөгүй
  • Хэрэглэгч өөрийн буруугаас буруу багц, буруу үйлчилгээ сонгосон
  • Хэрэглэгч өөрийн бүртгэлээ устгасан

Хэрэв төлбөр техникийн алдаа, давхар гүйлгээ, эсвэл үйлчилгээ огт идэвхжээгүйгээс үүдсэн бол хэрэглэгч [email protected] хаягаар хүсэлт илгээж шалгуулах боломжтой.

ZOLMEET нь тухайн хүсэлтийг шалгаж, үндэслэлтэй гэж үзвэл асуудлыг засах, үйлчилгээ идэвхжүүлэх, эсвэл онцгой тохиолдолд буцаалт хийх эсэхийг өөрийн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

14

Үйлчилгээний хүртээмж

ZOLMEET нь үйлчилгээг тогтвортой, найдвартай ажиллуулахыг эрмэлзэнэ.

Гэвч техникийн засвар, серверийн доголдол, интернет сүлжээ, гуравдагч талын үйлчилгээ, force majeure болон бусад шалтгаанаар үйлчилгээ түр хугацаанд тасалдаж болно.

ZOLMEET нь дараах асуудлаас үүдэх шууд бус хохирлыг хариуцахгүй:

  • Үйлчилгээ түр тасалдах
  • Сервер, сүлжээ, төхөөрөмжийн доголдол
  • Хэрэглэгчийн интернет, төхөөрөмжийн асуудал
  • Гуравдагч талын үйлчилгээний доголдол
  • Force majeure буюу давагдашгүй хүчин зүйл
  • Хэрэглэгчийн буруу ашиглалт
15

Хариуцлагын хязгаарлалт

ZOLMEET нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах, зохисгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх, дүрэм зөрчил шалгах боломжит арга хэмжээг авна.

Гэвч ZOLMEET нь дараах зүйлсийг баталгаажуулахгүй:

  • Бүх хэрэглэгчийн мэдээлэл бүрэн үнэн зөв байх
  • Бүх хэрэглэгч бодит зорилготой байх
  • Хэрэглэгч бүр эелдэг, шударга, аюулгүй харилцах
  • Платформоос гадуурх харилцаа эрсдэлгүй байх
  • Match, харилцаа, уулзалт амжилттай болох
  • Платформ тасралтгүй, алдаагүй ажиллах
  • Бүх scam, fake profile, зохисгүй үйлдлийг урьдчилан бүрэн илрүүлэх

Та ZOLMEET-ийг өөрийн сонголт, өөрийн эрсдэлээр ашиглаж байгаа болно.

16

Бүртгэл түдгэлзүүлэх, устгах

ZOLMEET нь дараах тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг хязгаарлах, түр түдгэлзүүлэх, эсвэл бүр мөсөн устгах эрхтэй:

  • Үйлчилгээний нөхцөл зөрчсөн
  • Хуурамч мэдээлэл оруулсан
  • Бусдад аюул учруулсан
  • Залилан, дарамт, спам хийсэн
  • Насны шаардлага зөрчсөн
  • Хууль бус үйлдэл хийсэн
  • Платформын хэвийн ажиллагаанд халдсан
  • Олон хэрэглэгчээс үндэслэлтэй гомдол ирсэн
  • ZOLMEET-ийн аюулгүй байдал, нэр хүнд, хэрэглэгчдийн эрх ашгийг эрсдэлд оруулсан

ZOLMEET нь хэрэглэгчийн аюулгүй байдал болон платформын найдвартай байдлыг хамгаалах зорилгоор зарим арга хэмжээг урьдчилан мэдэгдэлгүй авч болно.

Үйлчилгээний нөхцөл зөрчсөний улмаас бүртгэл түдгэлзсэн, устсан, эсвэл хэрэглэгчийн эрх хязгаарлагдсан тохиолдолд тухайн хэрэглэгчийн идэвхжүүлсэн төлбөртэй үйлчилгээний төлбөр буцаагдахгүй.

17

Гуравдагч талын үйлчилгээ

ZOLMEET нь SMS баталгаажуулалт, төлбөрийн систем, cloud server, analytics, push notification, email service зэрэг гуравдагч талын үйлчилгээ ашиглаж болно.

Эдгээр үйлчилгээ нь өөрийн үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой байж болно.

Гуравдагч талын үйлчилгээний доголдол, тасалдал, нөхцөл өөрчлөлт нь ZOLMEET-ийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй.

ZOLMEET нь гуравдагч талын үйлчилгээний үйл ажиллагаа, доголдол, мэдээлэл боловсруулах арга барилыг бүрэн хариуцахгүй.

18

Хуулийн шаардлага

Хэрэв ZOLMEET-д хууль хяналтын байгууллагаас хууль ёсны шаардлага, хүсэлт, шийдвэр ирсэн тохиолдолд ZOLMEET нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх, бүртгэл шалгах, контент устгах, хэрэглэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авч болно.

19

Нөхцөлийн өөрчлөлт

ZOLMEET нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчилж болно.

Нөхцөл шинэчлэгдсэн тохиолдолд шинэчилсэн огноог өөрчилж, шаардлагатай гэж үзвэл хэрэглэгчдэд мэдэгдэнэ.

Та шинэчилсэн нөхцөлийн дараа ZOLMEET-ийг үргэлжлүүлэн ашиглавал тухайн шинэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

20

Холбоо барих

Үйлчилгээний нөхцөл, гомдол, аюулгүй байдал, бүртгэл, хувийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар дараах хаягаар холбогдоно уу:

21

Хүлээн зөвшөөрөл

Та ZOLMEET-д бүртгүүлэх, нэвтрэх, ашиглах үедээ энэхүү Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж, ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

Хэрэв та энэхүү нөхцөлийг зөвшөөрөхгүй бол ZOLMEET үйлчилгээг ашиглахгүй байхыг хүсье.