ZOLMEET — Нууцлалын бодлого
Шинэчилсэн огноо: 2026 оны 6-р сарZOLMEET нь хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, аюулгүй байдал, нууцлалыг хүндэтгэнэ. Энэхүү Нууцлалын бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж болох, тухайн мэдээллийг хэрхэн ашиглах, хадгалах, хамгаалах болон хэрэглэгч ямар эрхтэй болохыг тайлбарлана.
Та ZOLMEET ашигласнаар энэхүү Нууцлалын бодлоготой танилцаж, ойлгож, зөвшөөрсөнд тооцогдоно.
Бидний цуглуулж болох мэдээлэл
ZOLMEET нь үйлчилгээ үзүүлэх, бүртгэл үүсгэх, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, платформыг сайжруулах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж болно:
- Нэр, хоч, танилцуулга
- Нас, төрсөн огноо, хүйс
- Профайл зураг болон хэрэглэгчийн оруулсан зураг
- Утасны дугаар
- Email хаяг, хэрэв хэрэглэгч оруулсан бол
- Сонирхол, хэрэглэгчийн сонголт
- Байршлын ерөнхий мэдээлэл
- Чат, report, block, moderation-тэй холбоотой мэдээлэл
- IP хаяг, төхөөрөмжийн төрөл, browser/app мэдээлэл
- Нэвтрэх хугацаа, хэрэглээний бүртгэл, security log
- Төлбөртэй үйлчилгээ ашигласан бол гүйлгээтэй холбоотой шаардлагатай мэдээлэл
Бид зөвхөн үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, хууль ёсны шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулахыг зорьдог.
Утасны дугаарын нууцлал
ZOLMEET дээр утасны дугаар баталгаажуулалт ашиглаж болно.
Таны утасны дугаар:
- Бусад хэрэглэгчдэд харагдахгүй
- Профайл дээр нийтлэгдэхгүй
- Match, chat, profile view хийх үед бусдад дамжуулагдахгүй
- Танилцах боломжууд дээр ил гарахгүй
Утасны дугаарыг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- Бүртгэл баталгаажуулах
- Нэвтрэх хамгаалалт хийх
- Хуурамч бүртгэл болон спамаас сэргийлэх
- Дүрэм зөрчил, залилан, аюулгүй байдлын асуудлыг шалгах
- Хууль ёсны шаардлагад нийцэх
ZOLMEET нь хэрэглэгчийн утасны дугаарыг сурталчилгаа, спам, гуравдагч этгээдэд худалдах зорилгоор ашиглахгүй.
Мэдээллийг ашиглах зорилго
Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:
- Бүртгэл үүсгэх, удирдах
- Хэрэглэгчийг таних, баталгаажуулах
- Profile, match, chat зэрэг үндсэн боломжуудыг ажиллуулах
- Платформын аюулгүй байдлыг хангах
- Залилан, спам, хуурамч бүртгэл, дарамтаас сэргийлэх
- Report, block, moderation үйл ажиллагаа явуулах
- Хэрэглэгчийн хүсэлт, гомдолд хариу өгөх
- Үйлчилгээг сайжруулах, алдаа засах
- Төлбөртэй үйлчилгээ үзүүлэх
- Хууль ёсны үүрэг биелүүлэх
Мессеж, зураг болон хэрэглэгчийн контент
ZOLMEET нь хэрэглэгчдийн хувийн харилцааг хүндэтгэнэ. Гэвч платформын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор дараах тохиолдолд мессеж, зураг, report болон бусад контентыг шалгаж болно:
- Хэрэглэгч report илгээсэн
- Дарамт, заналхийлэл, залилан, спамын сэжиг илэрсэн
- Насанд хүрээгүй хэрэглэгч ашиглаж байж болзошгүй
- Хууль бус, аюултай, зохисгүй контент илэрсэн
- Платформын дүрэм зөрчсөн байж болзошгүй
- Хууль ёсны шаардлага ирсэн
Энэхүү шалгалт нь хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой бөгөөд шаардлагагүй, дур зоргоор хийгдэхгүй.
Мэдээлэл хуваалцах
ZOLMEET нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг худалдахгүй.
Бид мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд хуваалцаж болно:
- SMS баталгаажуулалт, cloud server, email, payment, analytics зэрэг үйлчилгээ үзүүлэгчидтэй зөвхөн шаардлагатай хэмжээнд
- Хууль ёсны шаардлага, шүүх, эрх бүхий байгууллагын хүсэлт ирсэн тохиолдолд
- Хэрэглэгчийн аюулгүй байдал, залилан, хууль бус үйлдлийг шалгах шаардлагатай үед
- ZOLMEET-ийн эрх, өмч, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах үед
Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгчид нь мэдээллийг зөвхөн тухайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах ёстой.
Мэдээлэл хадгалах хугацаа
ZOLMEET нь хэрэглэгчийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хугацаанд хадгалж болно.
Бүртгэл устгасны дараа таны профайл бусад хэрэглэгчдэд харагдахгүй болно. Гэвч дараах шалтгаанаар зарим мэдээллийг тодорхой хугацаанд хадгалж болно:
- Залилан, гомдол, маргаан шалгах
- Аюулгүй байдлын бүртгэл хадгалах
- Хууль ёсны шаардлага биелүүлэх
- Backup болон техникийн бүртгэл хадгалах
- Платформын буруу ашиглалтаас сэргийлэх
Хадгалах шаардлага дууссан мэдээллийг устгах, нэргүйжүүлэх эсвэл хязгаарлах арга хэмжээ авч болно.
Мэдээллийн хамгаалалт
ZOLMEET нь хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй хандалт, алдагдал, өөрчлөлт, устгал, буруу ашиглалтаас хамгаалахын тулд боломжит техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авна.
Бид хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор нэвтрэх хамгаалалт, баталгаажуулалт, хандалтын хяналт, security log, серверийн хамгаалалт зэрэг арга хэмжээг ашиглаж болно.
Гэвч интернет орчинд мэдээлэл дамжуулах, хадгалах ямар ч системийг 100 хувь эрсдэлгүй гэж баталгаажуулах боломжгүй.
Хэрэглэгч дараах мэдээллээ өөрөө хамгаалах үүрэгтэй:
- Нууц үг
- OTP код
- Утасны дугаар баталгаажуулалт
- Email хаягийн нэвтрэх эрх
- Төхөөрөмжийн lock/password
- Social login ашигладаг бол тухайн social account
Хэрэв хэрэглэгч өөрийн нууц үг, OTP код, төхөөрөмж, email, social account болон бусад нэвтрэх мэдээллээ бусдад дамжуулсан, алдсан, эсвэл хамгаалалтгүй ашигласнаас үүссэн хохирол, мэдээллийн алдагдалд ZOLMEET бүрэн хариуцах боломжгүй.
ZOLMEET нь өөрийн хяналтад байгаа систем, сервер, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг боломжит хэмжээнд хамгаалах үүрэг хүлээнэ.
Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч дараах эрхтэй:
- Өөрийн профайл мэдээллийг харах, засах
- Бүртгэлээ устгах хүсэлт гаргах
- Сэжигтэй үйлдэл, хэрэглэгчийг report хийх
- Хүсээгүй хэрэглэгчийг block хийх
- Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлт илгээх
- Зарим мэдээлэл боловсруулахыг хязгаарлах хүсэлт гаргах
Хүсэлт илгээх email:
Насанд хүрээгүй хэрэглэгч
ZOLMEET нь 18 нас хүрээгүй хэрэглэгчдэд зориулагдаагүй.
Хэрэв 18 нас хүрээгүй хэрэглэгч бүртгүүлсэн нь илэрвэл тухайн бүртгэлийг түдгэлзүүлэх, устгах, шаардлагатай мэдээллийг шалгах арга хэмжээ авч болно.
Насанд хүрээгүй хүнтэй холбоотой зохисгүй харилцаа, контент, үйлдлийг хатуу хориглоно.
Cookies, analytics болон tracking
ZOLMEET нь вебсайт болон аппликейшний ажиллагааг сайжруулах, хэрэглэгчийн туршлагыг ойлгох, алдаа засах, аюулгүй байдлыг хангах зорилгоор cookies, analytics, log, device identifier зэрэг технологи ашиглаж болно.
Эдгээр мэдээллийг дараах зорилгоор ашиглана:
- Нэвтрэлтийг аюулгүй болгох
- Session хадгалах
- Алдаа илрүүлэх
- Үйлчилгээний ажиллагааг сайжруулах
- Спам, bot, хуурамч бүртгэлээс сэргийлэх
- Платформын гүйцэтгэлийг хэмжих
Байршлын мэдээлэл
ZOLMEET нь хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр байршлын ерөнхий мэдээлэл ашиглаж болно.
Байршлын мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:
- Ойролцоо хэрэглэгч санал болгох
- Хэрэглэгчийн тохиргоо, сонголтод нийцсэн profile харуулах
- Аюулгүй байдал, спам илрүүлэх
ZOLMEET нь таны гэрийн яг хаяг, нарийн байршлыг бусад хэрэглэгчдэд шууд харуулахгүй.
Гуравдагч талын үйлчилгээ
ZOLMEET дээр гуравдагч талын вебсайт, үйлчилгээ, төлбөрийн систем, social login, SMS үйлчилгээний холбоос байж болно.
Эдгээр гуравдагч талын үйлчилгээ нь өөрийн нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөлтэй байна. ZOLMEET нь гуравдагч талын системийн үйл ажиллагаа, мэдээлэл боловсруулах арга барилыг бүрэн хариуцахгүй.
Бодлогын өөрчлөлт
ZOLMEET нь энэхүү Нууцлалын бодлогыг шаардлагатай үед шинэчилж болно.
Шинэчилсэн тохиолдолд шинэчилсэн огноог өөрчилж, шаардлагатай гэж үзвэл хэрэглэгчдэд мэдэгдэнэ. Та шинэчилсэн бодлогын дараа ZOLMEET ашиглавал шинэ бодлогыг зөвшөөрсөнд тооцогдоно.
Холбоо барих
Нууцлал, хувийн мэдээлэл, бүртгэл устгах, аюулгүй байдалтай холбоотой хүсэлтээ дараах хаягаар илгээнэ үү:
- Email: [email protected]